Монгол хэл

Үндсэн хуудас (Home)

Энэхүү төсөл нь Хятадын томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж буй Монгол, Киргизстан, Тажикстан улсад улс эдийн засгийн хөгжил, нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх загвар” боловсруулах юм. ИБНВУ-ын “Эдийн засаг, нийгмийн судалгааны хороо” (Economic and Social Research Council) ба “Глобал Сорилын Судалгааны Сан”-гийн (Global Challenges Research Fund) санхүүжилтээр Оксфордын Их Сургууль, Хараат Бус Судалгааны Хүрээлэн (IRIM), Төв Азийн Их Сургууль (Киргизстан, Тажикстан) хамтран 2,5 жилийн турш төслийг хэрэгжүүлнэ.

Төслийн тухай (About)

Энэхүү төсөл нь Хятадын томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж буй Монгол, Киргизстан, Тажикстан улсад эдийн засгийн хөгжил, нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх загвар” боловсруулах юм. Хэдийгээр дэд бүтцийн томоохон төслүүд эдийн засгийн өсөлт, хөгжлийн гол суурь болдог ч нөгөө талаас нийгэм, байгаль орчинд төлөвлөгдөөгүй, сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй байдаг. Эдгээр нийтлэг асуудлууд нь тухайн орон нутаг, газар зүйн онцлогоос хамаарч илүү нарийн төвөгтэй, шийдвэрлэхэд бэрх байх боломжтой. Тиймээс Говийн загварыг боловсруулах төсөл нь эдгээр асуудлыг Нэг Бүс Нэг Зам (НБНЗ) санаачилгын хүрээнд нарийвчлан судлах юм. Нэг триллион гаруй фунт стерлингийн хөрөнгө оруулалттай НБНЗ санаачилгын дэд бүтцийн төслүүд нь (худалдаа, хөдөө аж ахуй, уул уурхай гэх мэт) Азийн улс орнууд дахь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд нөлөө үзүүлэх нь гарцаагүй байна. Тэр дундаа Хятадын хөрш Киргизстан, Монгол, Тажикстаны улсуудад НБНЗ нь урьд өмнө нь байгаагүй хурдацтайгаар, өргөн цар хүрээнд хэрэгжих болсноор нийгэм, эдийн засаг, байгаль орчны хувьд томоохон сорилтуудыг бий болгож байгаа билээ.

Үүнд төслийн байршил хомсодсон нөөц болох ус зэргийг ашиглах, газрын доройтолд орох зэрэг орно. Түүнчлэн эдгээр бүсүүд нь засаг захиргааны чадавх хязгаарлагдмал, орон нутгийн хөгжлийн үйл явцад иргэдийн оролцоо хангалтгүй, өртөмтгий эмзэг хуурай газар болон уулархаг орчинтой. Эдгээр сорилтуудыг даван туулж нийгмийн сайн сайхан байдал болон хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийг бий болгохын тулд оролцогч талууд итгэлцэл, ил тод байдлыг бий болгох хэрэгтэй.

Энэ төсөл нь Монголын уул уурхайн салбарт бий болсон маргааныг шийдвэрлэх загварыг боловсруулж дээрх хэрэгцээг хангахыг зорих юм. Орон нутгийн оролцоо, сонирхогч талуудын туршлагад тулгуурлан “Говийн загвар” нь томоохон санхүүжилт авах гэж буй байршил, улсад ашиглагдахуйц, хэрэглэгдэхүйц, хэмжигдэхүйц байх болно. 12 тэрбум долларын Оюу толгойн уурхайн улмаас бий болсон газар, усны ашиглалт болон доройтлын хүрээнд гарсан маргааны хариуд Дэлхийн Банкны гомдол шийдвэрлэх зөвлөлийн гомдлууд хүргэсэн 2016-2017 гишүүдийн судалгаанд үндэслэн загварыг бий болгоно.

 

Энэхүү үйл явц нь орон нутгийн малчид, засаг захиргаа болон уул уурхайн гэх олон оролцогч талын санаачилгын (Гурван талт зөвлөл) хүрээнд бий болсон. Гурван талт зөвлөлийн амжилт нь Монголын жишээг Монголтой соёл, улс төрийн хувьд төсөөтэй Төв Азид хуулбарлаж болохуйц загвар болгон өргөжүүлэх боломжийг олгож байна. Энэхүү загварыг холимог арга болон оролцооны үйл ажиллагаануудаар боловсруулна.

Энэхүү судалгааны зорилго нь:

  1. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад талуудын ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх Говийн загвар бий болгох, турших. Ингэхдээ бид Монголын уул уурхайн салбарын туршлага дээр үндэслэх бөгөөд загварыг цаашид Төв Ази, бусад улс оронд түгээх, мөн загварыг БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” (НБНЗ) дэд бүтцийн санаачилга хэрэгжиж буй газруудад ашиглах боломжтой байхаар боловсруулахыг зорьж байна.
  2. Дэд бүтцийн томоохон төслүүд дэх оролцогч талууд хооронд нээлттэй, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд суурилсан харилцаа бий болгоход тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлох, даван туулах арга замыг судлах. Нийгэм эдийн засгийн хувьд хязгаарлагдмал бүлгийнхэн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд өөрсдийн амьжиргаа, байгаль орчин болон газар нутгийн нөөц боломжид нөлөөлөхүйц том хэмжээний, гадаадын хөрөнгө оруулалттай дэд бүтцийн төслүүд санаачилж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцохыг хангах.
  3. Иргэд болон засгийн газар дэд бүтцийн төслүүдийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, сөрөг үр дагаврыг багасгахад шаардлагатай чадавхыг дээшлүүлэх.

Холбоо барих (Contacts details)

Төслийн цахим хаяг: gobiframeworks@ouce.ox.ac.uk

Бидний талаар (Who we are)

Оксфорд – Газарзүй ба Хүрээлэн буй Орчин Судлалын Сургууль – www.geog.ox.ac.uk; Оксфордын Их Сургууль – www.ox.ac.uk

IRIM (Хараат Бус Судалгааны Хүрээлэн) – www.irim.mn

UCA (Төв Азийн Их Сургууль) – www.ucentralasia.org/Home/Index/EN

Хамтрагч байгууллагууд:

Монгол – Хүн Төвтэй Байгаль Хамгаалал (PCC); Монголын Үндэсний Шинжлэх Ухааны Сан (Mongolian National Science Foundation); Эрдэнэс Оюу Толгой ХХК

Төв Ази – Ага Хан Сан, Киргизстан/Тажикстан; Олон улсын сургалт, судалгааны төрийн бус байгууллага (INTRAC)

Энэхүү төсөл нь ИБНВУ-ын “Эдийн засаг, нийгмийн судалгааны хороо” ба “Глобал Сорилын Судалгааны Сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Grant Ref: ES/S000798/1

Нийтлэлүүд (Publications)

Sternberg, T., Ahearn, A. and McConnell, F., 2017. Central Asian ‘Characteristics’ on China’s New Silk Road: The Role of Landscape and the Politics of Infrastructure. Land6(3)

 

Төслийн баг (People)

Фиона Макконелл, Үндсэн шинжээч

Фиона нь Оксфордын их сургуулийн Хүний газарзүйн профессор, Оксфордын Гэгээн Кэтриний коллежийн дадлагажуулах багшаар ажилладаг. Тэрээр улс төрийн газар зүйчийн хувьд судалгаа нь төрөөс гадна засаглалын талаарх шинэ сэтгэлгээг хөгжүүлэх, улс төрийн хууль эрх зүйг нийгмийн эмзэг бүлгийнхэн хэрхэн тодорхойлж буй, дипломат харилцаа болон эвлэрүүлэн зуучлах практикийг өөрчлөхийг зорьдог. Түүний судалгаа чиглэл нь бүрэн эрхт байдал, хууль ёсны эрх мэдэл, дипломат бодлого болон тэр дундаа төрийн албан ёсны хасагдсан олон нийтийн сонирхлыг хөндсөн асуудлыг чиглэж судалдаг. Тэрээр ‘Төрийг Турших: Төвөдийн засгийн газрын улс төрийг хөөн гаргах туршлага’-ын зохиогч (2016 онд Wiley-Blackwell-д хэвлэгдсэн), Энхтайвангийн Газар Зүйн хамтарсан редактор (2013 онд IB Tauris-д хэвлэгдсэн) мөн Дипломат соёл ба Олон улсын улс төр (2016 онд Routledge-д хэвлэгдсэн).

Бямбабаатар Ичинхорлоо, Монгол хамтын шинжээч

Бямбабаатар бол нийгмийн антропологич бөгөөд түүний судалгаа нь социализмын үеийн дараах хүн, нийгэм болон байгаль орчны харилцаа холбоог судалдаг. Түүний судалгааны чиглэл нь төрөл бүрийн эдийн засаг, нийгмийн сүлжээ, солилцоо, байгалийн нөөцийн менежмент, бэлчээрийн мал аж ахуй, уул уурхайн нөлөөлөл болон хөгжлийн оролцоо зэргээс бүрдэнэ. Тэрээр байгаль орчны шударга ёс болон  хамтран ажиллах, эсэргүүцэх, харилцан туслалцах практикаар тэгш байдлын чиглэлээр санал бодолтой. Одоогоор орон нутгийн иргэд өөрсдийн ‘уламжлалт ёс заншил’ хууль тогтоомж, практик болон бусад арга барилыг улсын, орон нутгийн болон гадаадын компаниудтай харилцах харилцааг хэрхэн ашиглаж буй талаар судалж байгаа. Энэ харилцааг судлахын тулд Бямбаа нөөц баялгийн хомсдол, томоохон төслүүдийн хор хөнөөлийн үр дагаврыг хүмүүсийн өдөр тутмын амьдрал, ойрын болон холын ирээдүйд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилготой юм.

Троё Стернберг, Оксфорд ахлах судлаач

Трой Стернберг нь Оксфордын Их Сургуулийн Газарзүй, Байгаль Орчны Сургуулийн судлаач бөгөөд тэрээр Говь цөлийн бүс нутагт бэлчээрийн орчинд ажилладаг. Тэрээр байгалийн гамшиг, байгалийн үйл явц, уламжлалт нүүдлийн соёлын ашиг тус болон Азийн хээрт бүсийн экологийн амьжиргаанд нөлөөлөх байдлын голчилж судалдаг. Түүний Монгол дахь судалгааны чиглэл бол хөдөөгийн усны хүртээмжийг хөгжүүлэх, ган доройтлыг хэмжих, Монгол, Хятад, Казакстан, Киргизстан, Тажикстан, Энэтхэг болон Дундад Ази дахь бэлчээр болон мал аж ахуйн Говийн орчин дэлхий дахинд өргөн хүрээнд хамруулж судлах юм. Тройн шагналуудаас нэрлэвэл Британи Академи, Тэсэрмер-Оман цөлийн нөхөрлөл (Thesiger-Oman Desert Fellowship), Жон Фелл сан (John Fell Fund), Их Британийн шинжлэх ухааны шагнал (British Science Award), ЕХ-ны Британийн Газар зүйн Нийгэмлэг (Royal Geographic Society), АНУ-ын Фулбрайтын тэтгэлэг зэрэг болно. Түүний хамгийн сүүлийн бүтээл болох Азийн Байгаль Орчин дахь Уур Амьсгалын Эрсдэлийн хямрал нийтлэл 2017 онд хэвлэв.

Ариелл Ахерн, Оксфорд хамтын шинжээч

Доктор Ариелл нь Байгаль орчин, нийгэм ба байгаль орчны засаглалын чиглэлээр магистр болон докторын курс хариуцсан эрхлэгч мөн Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулийн тэнхимийн багшаар ажиллаж байгаа. 2004 оноос эхлэн хөдөө орон нутагт хөдөө аж ахуй, газар ашиглалт, хөдөөгийн хөгжлийн асуудлаар бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг олон нийттэй хамтран ажиллаж байна. 2016 онд тэрээр ОУСК-ийн Омбудсмений Газраар дамжуулан гарсан гомдлыг хөнгөвчлөх үүднээс Оюу Толгойн уурхайтай холбоотой малчдын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд чанарын хяналт тавих судлах багт мэргэжилтнээр ажилласан. Тэрээр Монгол Улсын хөдөөгийн хөгжил болох гэр бүлийн тусгаарлалт, боловсрол, жендер, орон нутгийн засаг захиргааны газрын зохицуулалтын талаар нийтлэлүүд хэвлэсэн.

Кемелл Токтомүшев, Төв Азийн (Киргизстан ба Тажикстан) хамтын шинжээч

Кемелл Коктомүшев нь Урлаг, шинжлэх ухааны сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны туслах профессороор ажилладаг. Тэрээр Төрийн бодлогын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, Төв Азийн Багшийн Хөгжлийн Хөтөлбөрийн гишүүн. Кемелл баруун болон Төв Азийн орнуудад өргөн хүрээний туршлагатай бөгөөд түүний үндсэн судалгаанууд нь Төв Азийн дэглэмийн аюулгүй байдал, бодит улс төр, албан бус эдийн засгийн улс төрийн чиглэлээр голчилж анхаардаг. Кемелл нь Киргизстаны – Их Британийн Routledge-ээс хэвлэгдсэн Радиогийн аюулгүй байдал ба гадаад бодлогын зохиогч юм. Мөн тэрээр Ексетерийн Их Сургуулийн докторын зэрэг болон Лондоны Эдийн засгийн сургуулийн Олон улсын харилцааны чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн. Харвардын Кеннедигийн Сургуулийн Гүйцэтгэх Боловсролын төгсөгч  юм.

Стефен Лезак, Судлаач

Стефен Леzак нь Оксфордын Их Сургуульд суурилсан бие даасан судлаач болон зохиолч юм. Одоо тэрээр Оксфорд Их Сургуулийн Газар зүй, байгаль орчны хоёр төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд үүний нэг бол энэхүү Говийн загвар төсөл. Тэрээр мөн “Critical Ecology” нэртэй магистрын болон докторын модулийг удирдаж байна. Түүний уур амьсгалын өөрчлөлтийн сэтгэлзүйн талаарх судалгаа нь Вашингтон Пост гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн. Түүний одоогийн судалгааны сонирхол нь Төв Ази дахь олборлох үйлдвэрлэл, дэд бүтцийн зохицуулалт, говийн бүсийн хамгаалал, биологийн олон янз байдлын туршлага багтана.

Батдаваа Бачаа, Туслах судлаач

Даваа нь МУИС-ийн Нийгэм, Соёлын антропологийн тэнхимийн магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр Ховд аймгийн Манхан сумын Дэлхийн Банкны “Тогтвортой амьжиргаа” төсөлд судлаач хийж байсан. Тэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дор “Соёлын өвийн төв” дэх Биет бус соёлын өвийг хамгаалах салбарт гадаад харилцааны менежерээр ажиллаж байсан. Даваа нь Их сургуулийн коллеж, Лондоны Жозеф Бристли болон Ребекка Эмписэнд туслах судлаачаар ажиллаж байсан.

Чука Чулуунбат, Туслах судлаач

Чулуунбат Пүрвээ нь Кэмбрижийн Их Сургуулийн нийгмийн антропологийн чиглэлээр магистраа хамгаалсан. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Нийгэм, Соёлын Антропологийн тэнхимийн докторын зэрэг хамгаалсан ба мөн тухайн тэнхимдээ багшилсан. Тэрээр хүүхдийн эрүүл мэндийн тусламж, боловсролыг дэмжих чиглэлээр ажилладаг олон улсын ТББ-ын Монгол дахь төлөөлөгч юм. Үүний үр дүнд Хөвсгөл, Хэнтий аймгийн хэд хэдэн сумын хүүхэд, олон нийт үр ашиг хүртсэн.

Надиа Мижиддорж, Туслах судлаач

Надиа нь Монголын зэрлэг ан амьтан судлаач, экологич. 2002 оноос хойш Говийн иргэдтэй ажилласан бөгөөд орон нутгийн иргэд, байгаль орчны харилцан нөлөөллийг судалж даг.

Нара Даринчулуун, Харилцаа холбоо

Нарантуяа нь төслийн харилцаа холбоо болон гадаад харилцаа хариуцаж ажилладаг. Тэрээр Социологич бөгөөд төслийн бүтээгдэхүүн болон үйл ажиллагаанууд дээр төвлөрч ажилладаг.