Vacancy for impact assessment consultants

May 8, 2020 Off By Ariell

Нөлөөллийн үнэлгээний зөвлөх сонгон шалгаруулж авна
Говийн загвар төсөл нь уул уурхайн салбар дахь зөрчлийг зөвлөлдөх замаар
шийдвэрлэх чиглэлээр судалгаа явуулж байгаа бөгөөд нийгэм, эрүүл мэнд, байгаль
орчны нөлөөллийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн богино хугацааны (2-3 сар)
зөвлөх хайж байна. Эдгээр зөвлөхүүд нь тус төслийн хүрээнд нөлөөллийн
үнэлгээний журам, аргачлал боловсруулах ажилд хувь нэмэр оруулах бөгөөд энэ
нь цаашдаа Монгол улсын бодлогод дэмжлэг болох юм. Нийгмийн үнэлгээний
чиглэлээр мэргэшсэн, ажлын туршлага бүхий хоёр (2) зөвлөх, эрүүл мэнд, байгаль
орчны нөлөөллийн үнэлгээний чиглэлээр мэрэгшсэн нэг (1) зөвлөх, нөхөх
олговорын чиглэлээр мэргэшсэн нэг (1) зөвлөх, нөлөөллийн үнэлгээ, холбогдох
хууль журмын чиглэлээр мэргэшсэн нэг (1) хуулийн зөвлөх эсвэл хуульч яаралтай
сонгон шалгаруулж авна. Эдгээр зөвлөх нь тухайн чиглэлээр 5-аас доошгүй жил
ажилласан туршлагатай, магистраас доошгүй зэрэг цолтой, англи хэлний зохих
мэдлэгтэй байх шаардлагатай. Малчид иргэдэд дэд бүтцийн төслийн нөлөөллийн
нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийж байсан, багт ажиллаж байсан бол давуу тал
болно. Төсөл болон ажлын байрны талаарх мэдээллийг
https://gobiframework.ouce.ox.ac.uk вэб хуудаснаас авна уу! Өөрийн дэлгэрэнгүй
CV (англи хэлээр) болон сонирхолоо илэрхийлсэн захидлыг 2020 оны 5 сарын 16-
ны дотор gobiframework@ouce.ox.ac.uk хаягт илгээнэ үү!

Vacancy for impact assessment consultants
The Gobi Framework project is conducting research on consultative mediation on conflicts in
extractive sector and is seeking short-term (2-3 months) consultants specialised in social impact,
health, and environmental impact assessment. The consultants will contribute their expertise on
developing impact assessment guideline and regulations that will support Mongolian government
policy making. The project will recruit urgently the following consultants: two (2) consultants
specialised in social impact assessment, one (1) consultant on health and environmental impact
assessment, one (1) consultant on compensation, and one (1) consultant or lawyer on impact
assessment and relevant laws and regulations. The consultants should have at least 5 years of
experience working in the assessment or relevant field and have at least Master’s degree in the field along with knowledge of working level English. Previous experience working on social impact assessment of infrastructural projects toward pastoral people would be an asset. If you are interested in, please check https://gobiframework.ouce.ox.ac.uk for project information and job descriptions and send your application letter along with detailed CV in English to gobiframework@ouce.ox.ac.uk on May 16, 2020.